"Өндөрхаан", "Монгол секюритиес", "Ард Даатгал"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-24 19:06:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 41ХК-ийн 2.4 сая ширхэг хувьцааг 561,951,781.34 төгрөгөөр арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Өндөрхаан" (ONH+14.90%), "Монгол секюритиес" (MSC+12.50%) болон "Ард Даатгал" ХК (AIC +8.30%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Улсын их дэлгүүр" (UID-9.82%), "Адуун чулуун" (ADL-5.88%) болон "Женко тур бюро" ХК (JTB-4.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,254 ширхэг нэгж эрхийг 10.5 сая төгрөгөөр арилжлаа. ТOП-20 индекс 1.08 хувиар буурч 41459.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,800,839,319,385.12 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ