Баян-Өлгий аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр 8 оноогоор урагшилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-26 14:35:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Тус судалгаагаар Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 70.39 оноо болж 13 дугаар байрт эрэмбэлэгджээ. Энэ нь эзэлсэн байрны хувьд өнгөрсөн оны түвшинд байгаа боловч онооны хувьд 8 оноогоор урагшилсан байна.

Аймгуудын өрсөлдөх чадварыг үндсэн дөрвөн бүлгээр хэмждэг. Үүнээс Баян-Өлгий аймаг эдийн засгийн тамир тэнхээгээр 21 дүгээр байр, засаглалын үр ашгаар 19 дүгээр байр, бизнесийн үр ашгаар 2 дугаар байр, дэд бүтцийн хөгжлөөр 6 дугаар байрт тус тус эрэмбэлэгджээ.  

Холбоотой мэдээ