Алтан төлийн эзэд тодорлоо

ОРОН НУТАГТ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-29 15:08:52

Увс /МОНЦАМЭ/ Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит таван төлийн эзэн шагналаар Увс аймгийн нэр бүхий малчид шагнууллаа.

Тодруулбал “Алтан хурганы эзэн” шагналаар Өмнөговь сумын Орлого багийн малчин Ёндонгийн Зандан, Өндөрхангай сумын Батсайхан багийн малчин Сиймаахүүгийн Эрдэнэгэрэл, Хяргас сумын Хайрхан багийн малчин Түүвээний Лхагвасүрэн, Малчин сумын Баян-Эрдэнэ багийн малчин Гүнтэвийн Түвдэндорж, Малчин сумын Баянхайрхан багийн малчин Жалкын Гомбосүрэн нар тус тус шагнуулжээ. Харин “Алтан унаганы эзэн” шагналаар Өндөрхангай сумын Цалуу багийн малчин Бүтэдийн Сансар, Тэс сумын Баян-Овоо багийн малчин Өөдлөхийн Лхамсүрэн нар тодорчээ.

Тэрчлэн “Алтан ишигний эзэн” шагналаар Түргэн сумын Баянхайрхан багийн малчин Санжийн Бямбаа, Өлгий сумын Чаргат багийн малчин Нямаагийн Цэвэгмид, “Алтан тугалын эзэн” шагналаар Улаангом сумын 2-р багийн малчин Цэрэнгийн Батсүх, нар тус тус шагнуулсан байна.

 

Холбоотой мэдээ