Хятадад шинэ киноны билетийн борлуулалтын хэмжээ 400 сая юанийг давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-01 16:08:53

БЭЭЖИН. /The Paper/. Хятадын Цагаан сарын баяр болох “Хаврын баяр”-ын үеэр тус улсын шинэ киноны билетийн борлуулалтын хэмжээ 400 сая юанийг давсан байна. 


“Чанжин нуурын гүүр” кино 168 сая юанийн борлуулалтын орлогоор тэргүүлсэн бол “Гайхамшигт тэнэг хүүхэд”, “Дөрвөн тэнгис”, “Too cool to kill” кинонууд удаалжээ.  


“Чанжин нуурын гүүр” кино нь өмнөх бүтээлтэй харьцуулахад тулааны зураглал илүү сайжирсан бөгөөд Хятадын сайн дурын цэргүүд хүнд хэцүү тулаанд оролцож байгаа талаар гардаг. Дайсны ширүүн дайралттай тулгарсан долоо болон есдүгээр ротын цэргүүд хамтдаа тулалдаж байгаа талаар гардаг аж. 


Жагсаалтын хоёрдугаарт орсон Вэн Му Еэ-гийн найруулсан “Гайхамшигт тэнэг хүүхэд” кино нь Шэньжэн хотод амьдардаг Жин Хао охин дүүгийнхээ хагалгааны өндөр төлбөрийг төлөхийн тулд багаа бүрдүүлэн бизнес эрхэлдэг тухай өгүүлдэг. 


Холбоотой мэдээ