Соёл амралтын хүрээлэнд 22 мянга гаруй мод, бут ургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-21 12:55:30

Өмнөговь аймгийн Соёл амралтын хүрээлэн байгуулж эхэлснээс хойш нийтдээ 24 мянга гаруй мод, бут тариалснаас 22 мянга гаруй нь ургасан байна.

Өнгөрсөн жил гэхэд 700 ширхэг заг суулгасны 620 гаруй нь ургаж байгаа ажээ. Мөн энд сухай, нарс, хайлаас, улиас зэрэг 60 гаруй төрлийн мод бут ургаж байгаа юм.

Энэхүү соёл амралтын хүрээлэнд уд мод, босоо арц зэрэг Монголд өмнө нь тариалж байгаагүй мододыг урд хөршөөс авч ирж тариалсан байна. Мөн Америк, Канад зүлгийг ургуулж байгаа юм. Таримал ойг бий болгоход БНХАУ-аас мэргэжилтэн авч ирж зөвлөгөө авч байсан ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ