Хөдөлмөрийн аваргууд шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-01 18:12:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажлын амжилтаараа салбартаа тэргүүлэн, хамт олноо манлайлж ажилласан хөдөлмөрийн аваргуудыг шалгарууллаа.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн 2021 оны “Хөдөлмөрийн аварга”-уудыг шалгаруулж, нэгдүгээр сарын 31-нд аймгийн Засаг дарга Очирбатын Амгаланбаатар шагналыг гардуулан өглөө.

Тодруулбал, Боловсролын салбарын аваргаар Намширын Нарантуяа, Лхагвасүрэнгийн наранжаргал

Эрүүл мэндийн салбарын аваргаар Хоролын Мөнхбаатар, Содномын Саранцэцэг

Соёл урлагийн салбарын аваргаар Дашжамцийн Балжинням

Хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах салбарын аваргаар Эрдэнэсоёлын Ачитбаатар

Төрийн захиргааны салбарын аваргаар Жадамбын Мөнхцэцэг

Худалдаа, үйлчилгээний салбарын аваргаар Молын Баялагмаа нар харин "Тэргүүний хамт олон"-оор аймгийн Онцгой байдлын газар шалгарсан тухай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.


Холбоотой мэдээ