Хаврын уур орох улирал эхэлнэ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2022 оны хоёрдугаар сарын 04. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 4. Сугар гараг. Шувуун хошуут одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шар хулгана өдөр.
Өдрийн наран 8 цаг 16
минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Хаврын уур орох улирал 5 цаг 00
минутанд эхэлнэ. Тухайн өдөр луу,бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны
үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход
муу.
Өдрийн сайн цаг нь
хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн
урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал бие
эрхтний хүч сайжирна хэмээжээ.