Тахиа, могой жилтнээ эерэг сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын
хоёрдугаар сарын 05. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян
үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 5.
Санчир гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.
Өдрийн наран 8 цаг 14
минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох,
хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж
өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
Цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар,
туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө
гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд, мал арвидна
хэмээжээ.