Талбайн теннисний өсвөрийн тамирчид Шри-Ланка улсыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-11 15:23:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын талбайн теннисний өсвөрийн 14 хүртэлх насны шигшээ багийн 6 тамирчин Ази болон далайн орнуудын өсвөрийн теннисчдийн тэмцээнд оролцохоор Шри-Ланка улсыг зорилоо.

 

Ийнхүү өсвөрийн теннисчид 2022 оны анхны олон улсын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордсон бөгөөд тэднийг Монголын талбайн теннисний холбооны /МТТХ/-ны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал ахалж байгаа юм. Харин ОУХМ, Монгол Улсын олон удаагийн аварга, АНУ-ын Оюутны лигийн аварга багийн гишүүн А.Жаргал дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа аж. 



Холбоотой мэдээ