Ш.Даваадорж Дэлхийн цомын АШТ-ээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швед улсад зохион байгуулсан Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Баянгол дүүргийн тамирчин, ОБЕГ-ын аврагч Ш.Даваадорж 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр өвлийн болон
мөстэй усанд сэлэлтээр хичээллэдэг, монголын цорын ганц тамирчин юм. Түүний
хувьд 2018-2019 онд ахмадын ДАШТ, дэлхийн цом, олон улсын тэмцээнээс 32 алт, 29
мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цом эзэмшиж
байсан юм.