Орон нутагт ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчин дутмаг байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-07-22 10:34:48

Завханы сумдад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу  үйл ажиллагаа явуулахад бага зэрэг хүндрэл гарчээ.

Учир нь хөдөө орон нутагт өндөр боловсрол, ур чадвар сайтай мэргэшсэн боловсон хүчин их дутмаг байгаагаас худалдан авах үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Хууль эрх зүйн болон худалдан авах  үйл ажиллагааны талаар ямар ч ойлголтгүй иргэд үнэлгээний хороонд орсноор ажлыг цалгардуулж удаашруулах явдал мэр сэр гарч байна. Иймээс иргэн болон төрийн бус байгууллагуудын А-“3”-ын сертификаттай төлөөллийг нэмэгдүүлэх, тэдэнд өндөр шаардлага шалгуур тавих хэрэгтэй хэмээн аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас мэдээллээ. Дашрамд тус алба, олон улсын төсөлтэй хамтран өнгөрсөн жилээс эхлэн А-3 сертификатын сургалтыг бүсчлэн 18 сумд жилд гурваас дөрвөн удаа явуулдаг ажээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд А-3 сертификаттай 41 иргэн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ