Статистикийн мэдээллийг хэрхэн авах талаар иргэдэд зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-22 10:36:01

Завханы Статистикийн хэлтсээс хөдөө орон нутгийн мэдээ тайлан хариуцсан ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, чанаржуулах ажлын хүрээнд аймгийнхаа говийн бүсийн дөрвөн сумд уулзалт сургалт зохион байгууллаа.

  Энэ үеэр статистикийн мэдээ тайлан хариуцсан төрийн сангийн төлөөлөгчид, багийн Засаг дарга нар болон иргэд аж ахуйн нэгжийн мэдээлэгч, хэрэглэгчдийг хамруулан нийт 300 гаруй хүнд www.nso.mn, www.1212.mn сайтуудаас хэрхэн мэдээлэл авч ашиглах талаар заавар зөвлөгөө өгчээ. Мөн сумдад мэдээ тайлан хариуцан гаргадаг ажилтнуудын тооллого судалгаа, анхан шатны баримт бүрдүүлэлттэй танилцан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан зааварчилжээ. Түүнчлэн тус хэлтэс статистикийн мэдээллийн бодит шуурхай байдлыг дээшлүүлэх, хүн амын мэдээллийн сангийн давхардал, иргэний шилжилт хөдөлгөөнийг цэгцлэх, УБЕГ-ын мэдээлэлтэй нэгтгэх зорилгоор програмаа шинэчлээд буй юм. Энэ мэтчлэн сургалт уулзалтыг өнөөдрийн байдлаар бүсчлэн долоон сумд хийгээд байна.  

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ