Эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг 3D-гээр хэвлэх үйлдвэрийн барилгын ажил эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-22 11:29:35

ЧУНЧИН. /Xinhua/. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг 3D хэлбэрээр хэвлэх үйлдвэрийн барилгын ажил Хятадын баруун өмнөдөд орших Чунцин хотод эхэлсэн нь Хятад улсад анхных болж байна.

Фендү мужийн засгийн газар болон АНУ-д төвтэй “Hkable”, Хятадын биотехнологийн “Jintai” компанийн хамтарсан “Hkable” компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар уг төсөл эхэлсэн юм.

Тус үйлдвэрийг барихад 50 сая юанийн /7.5 сая ам. доллар/ зардал гаргана гэж тооцоолж байгаа бөгөөд түүний байгууламжид 3D хэвлэлийн төв, судалгаа ба хөгжүүлэлтийн төв, мэдээлэл боловсруулах болон ложистикийн төвүүд  багтах юм.

Энэ үйлдвэрт хүний хиймэл эрхтнүүдийг цутгамал байдлаар үйлдвэрлэх бөгөөд ясны гэмтэл, түлэгдэлт болон шүдний мэс засал хийхэд ашиглах юм. 

Үйлдвэрийн барилгын ажил хагас жилийн хугацаанд үргэлжлэх ба 2017 оны эхээр бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх төлөвтэй байна гэж хамтарсан үйлдвэрийн менежер Ян Чен ярилаа. 

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ