Зуун эмэгтэйд 92 эрэгтэй ногдож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Үүнээс 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй буюу 100 эмэгтэйд 92 эрэгтэй ногдож байна.
Улаанбаатар хотод
нийт өрхийн 4.8 хувь нь өрх толгойлсон ээж, аав байгаагийн 14.7 хувийг эрэгтэйчүүд, 85.3 хувийг эмэгтэйчүүд
эзэлдэг. Түүнчлэн нийт
хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 46.1 хувийг эмэгтэйчүүд
эзэлж байна.
Нийслэлийн хүн
амын дундаж наслалт 71.8 байгаагаас эрэгтэйчүүд 67.06, эмэгтэйчүүд 75.11 байна.
Өөрөөр хэлбэл, эрчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.56 дахин гэсэн үг юм. НИТХ, НЗДТГ,
Улаанбаатар хотын ЗАА-ны албан
хаагчдын хүйсийн тэнцвэртэй байдлын тайлангаар нийт 369 албан хаагчийн 57.5 хувь нь эмэгтэй, 42.5 хувь нь эрэгтэй
байв. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай
хууль, төрөөс жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлогын
хэрэгжилтийн тайланг хэлэлцэх үеэр
ийнхүү мэдээлсэн юм.
Түүнчлэн, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай төрийн бодлогын хэрэгжилтийн тайланг НИТХ-аар хэлэлцүүлэхийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөд үүрэг болгожээ.