В.Путин: ОХУ дэлхийн зах зээлд байгалийн хийгээ нийлүүлсээр байх болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-23 18:12:30

МОСКВА. /Xinhua/. ОХУ байгалийн хийгээ дэлхийн зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байх болно гэж тус улсын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ.


Байгалийн хий экспортлогч орнуудын зургаа дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Катарын нийслэл Доха хотноо мягмар гарагт зохион байгуулагдлаа.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэхүү уулзалтад цахимаар оролцох үеэрээ, “ОХУ байгалийн хийгээ дэлхийн зах зээлд тасралтгүйгээр нийлүүлэхийн зэрэгцээ дэд бүтцээ сайжруулж, тус салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ” гэсэн байна.


Мөн тэрбээр хямд өртөгтэй, тогтвортой орчин үеийн эрчим хүчийг бүх нийтэд хүртээмжтэй болгох нь ихээхэн ач холбогдолтойг онцлоод энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцнэ гэж мэдэгджээ.


Геополитикийн эрсдэлүүд нь эрчим хүчний хангамжийн талаарх зах зээлийн түгшүүрийг улам хурцатгаж, газрын тос, байгалийн хийн үнэ өсөхөд нөлөөлөөд байна.  

Холбоотой мэдээ