Гэрийн тусгаарлалтад 191 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-28 10:41:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад 53 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эмэгтэй гурав, 18 хүртэлх насны хүүхэд 19 байна.

Харин гэрийн эмчилгээнд 78, гэрийн тусгаарлалтад 191 иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт дөрөвдүгээр тунд 3191 иргэн хамрагдаад байгаа аж.

Тус аймагт коронавирусний халдвар анх бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл нийт батлагдсан тохиолдол 17657, эдгэрэлт 17404 болсон бөгөөд халдварын улмаас 27 иргэн нас баржээ.  

Холбоотой мэдээ