2370 хүн эрүүлжүүлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-25 10:58:05

Дорнод аймагт архидалт буурч байна. Оны эхний 7 сарын байдлаар архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 2370 хүнийг саатуулжээ.

Энэ урьд оныхоос 11,5 хувиар буурсан тоо юм.  Хэдийгээр архидалтын хэмжээ буурч байгаа ч саатуулагдсан хүмүүсийн 7,8 хувь нь эмэгтэй хүн байгаа нь эмэгтэйчүүд сүүлийн жилүүдэд илүүтэй архинд донтож байгаагийн нэг илрэл юм. Дээрх тоо мөн урьд оныхоос өссөн үзүүлэлт юм. Мөн насанд хүрээгүй иргэдийн архидан согттуурах үзэгдэл 75,0 хувиар өссөн байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ