Мөс нимгэрч хэврэгшиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-03 12:51:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар Онцгой байдлын байгууллагад 16 удаагийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалжээ.


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 2-ны байдлаар Монгол орны бүх гол мөрөн, нуур тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим голын дунд болон адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрсэн байна.


Цаашид  мөсний үзэгдэл эрчимжиж мөс нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ