ДОХ-ын шинжилгээний хариу 15-20 минутад гарна

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.mn
2016-07-25 16:13:34

ДУРБАН./VOA/. Дэлхий дахинд ДОХ-тай тэмцэх арга хэмжээ эрчимжиж байгаатай холбоотойгоор ХДХВ-ийн халдвар авсан эсэхээ мэдэх нь илүү чухал гэдэг асуудлыг хөндөх болжээ.

Хүмүүс ХДХВ-ийн халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэн, хариуг нь хэдэн өдрийн турш хүлээх болдог билээ. Харин өнөө үед илүү хурдан, илүү нууцлалтай, найдвартай шинжилгээний арга замыг олсон байна. Эдгээрээс заримыг нь Олон улсын ДОХ-ын асуудлаарх бага хурлын үеэр танилцуулжээ.

ХДХВ-тай тэмцэх чанартай, дэвшилтэт, хурдан шуурхай шинжилгээ буюу "The Advanced Quality Anti-HIV Rapid Test"-г Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага баталсан бөгөөд уг шинжилгээнд бага хуралд оролцсон олон хүн хамрагдсан байна.

Шинжилгээний энэ аргыг ашиглан ХДХВ-ийн халдвар авсан хүнийг хялбархан илрүүлнэ гэж "Алтангадас" холбооны Өмнөд Африкийн бүс нутаг хариуцсан ажилтан Тандека Хоза мэдэгдэв. Тус ТТБ нь шинжилгээний энэ аргыг Африкийн 10 орны ачааны машины жолооч нар болон биеэ үнэлэгч нар дээр хэрэглэжээ.

Өвчтөнөөс цусны дээж авч, машинд хийснээс 15-20 минутын дараа хариу гарна гэж тэрбээр хэлэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ