Төв аймгийн Залуучуудын холбооны чуулган боллоо

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-03-10 10:21:34

Төв /МОНЦАМЭ/ Монголын Залуучуудын холбооноос аймаг, дүүргүүдийн Залуучуудын холбооны чуулганыг хуваарь гарган зохион байгуулж байна. Иймд Төв аймгийн Залуучуудын холбооны ээлжит бус бага хурлыг өнөөдөр “Солонго” цогцолборт зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Аймаг орон нутгийн удирдлагууд болон Монголын залуучуудын холбоо, 27 сумын Залуучуудын холбооны төлөөлөл оролцлоо. 

Уг чуулганаар Тэргүүний үүрэг гүйцэтгэгчийг батлах болон Төв Аймгийн залуучуудын холбооны сонгуульт гишүүдийг сонгохоос гадна 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах юм. Ээлжит бус бага чуулганыг Монголын залуучуудын холбооны дүрмийн 14.6-г үндэслэн санал өгөх эрхтэй 119 бага хурлын гишүүн байхаар тогтож, Төв аймгийн залуучуудын холбооны 28 салбар холбоодоос бага чуулганы саналын эрхтэй гишүүд бүрдлээ.

Өнгөрсөн 2021 онд Монгол улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой болсон юм. Залуучуудын байгууллагын үүсэл хөгжил Төв аймагтай салшгүй холбоотой бөгөөд Баяндэлгэр сумын харьяат Их зохиолч Д.Нацагдорж үндэслэсэн түүхтэй.

Холбоотой мэдээ