Засаг дарга нартай мод тарьж ургуулах хариуцлагын гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-03-15 13:56:22

Дорноговь/МОНЦАМЭ/.Энэ сарын 3-нд Сайншанд хотноо болсон “Эко баялаг-Эко бизнес” уриан дор зохиосон байгуулсан “Тэрбум мод - Дорноговь аймагт” зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал сумдын Засаг дарга нартай мод тарьж ургуулах “Хариуцлагын гэрээ”, уул уурхайн салбарт ажиллаж буй таван компанитай “Нэг тонн баялаг-Нэг мод” үйл ажиллагааг хэрэгжүүлэх “Батламж”-ийг  тус тус байгуулжээ.

2030 он хүртэл  Айраг сум хоёр сая, Алтанширээ нэг сая мод, Даланжаргалан хоёр сая мод, Дэлгэрэх нэг сая мод, Замын-Үүд хоёр сая мод, Иххэт нэг сая, Мандах нэг сая, Өргөн нэг сая, Сайхандулаан нэг сая модыг тус тус тарихаар гэрээлжээ. Харин Сайншанд сум гурван сая, Улаанбадрах нэг сая, Хатанбулаг нэг сая таван зуун мянга, Хөвсгөл нэг сая таван зуун мянга, Эрдэнэ нэг сая мод тарьж ургуулна.

Холбоотой мэдээ