Он гарсаар 25 мянга гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-21 17:14:34

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд халдварт өвчнөөр 5864 иргэн өвчилж, өмнөх оноос 99.4 дахин өссөн байна.

Өнөөдрийн байдлаар 3.6 мянган өвчтөнийг 25368 мянган ор хоногоор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хэвтүүлж эмчилжээ. Харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаториор 47240 мянган хүнд үзлэг хийж, эрүүл мэндийн тусламж зөвлөгөөг өгсөн байна.

Гуравдугаар сарын байдлаар 130 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 130 болж, өмнөх оноос амаржсан эх 41.2 хувиар буурсан байна. Нялхсын эндэгдэл дөрөв болж, өмнөх оноос гурваар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дөрөв болж, өмнөх оны мөн үеэс дөрвөөр буурчээ. Өнөөдрийн байдлаар 204 жирэмсэн эхийг шинээр хяналтад авсан байна гэж аймгийн Статистикийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ