Улсын хэмжээнд 46 хүнээс коронавируст халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-03-22 10:59:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 46 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 32, орон нутагт 14 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.


Коронавируст халдвартай 508 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 18 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 161, хүндэвтэр 272, хүнд оноштой 57 хүн байгаа аж. Түүнчлэн гэрийн хяналтад 1 558 хүн байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.


Холбоотой мэдээ