Монголын шигшээ баг Лаос, Бангладешийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний шигшээ баг 23 тоглогч 7 албаны хүний бүрэлдэхүүнтэй хилийн чанадад байгаа бөгөөд ирэх ОУХБХ-ны өдрүүдийн өмнө /FIFA DAYS/ албан ёсны 2 нөхөрсөг тоглолт хийнэ.
Монголын шигшээ баг, Лаосын шигшээ багийн талбайд 3 дугаар сарын 23-ны өдөр
зочлон тоглох бол 29-ний өдөр Бангладеш улсад ээлжит тоглолтоо хийх юм байна.
Тус хоёр багаас Лаосын шигшээ багтай хамгийн сүүлд учраа тааран тоглоход
4:1-ийн харьцаатай манай залуус талбайд нь хожиж байсан юм. Тухайн тоглолтод
гоолдож байсан Ц.Мөнх-Эрдэнэ, А.Нармандах, Н.Наранболд нар энэ удаагийн шигшээ
багийн бүрэлдэхүүнд багтжээ.