Угтах хэсгээ үндэсний хэв маягаар тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-25 21:19:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэ суурьшлын бүсийн "Гэгээн сумади" сургууль, цэцэрлэгийн цогцолборын хамт олон сургуулийнхаа угтах хэсгийг монгол үндэсний онцлог, өв уламжлал, хэв загвараар тохижуулжээ.

Тус сургууль үүнээс гадна олон онцлогоороо бусад ЕБС-аас ялгарч байна. Тухайлбал, аймагтаа анхдагч "Хүүхдийн автобус"-тай сургууль болсон бөгөөд хоёр чиглэлд сурагч багачууддаа үйлчилж байгаа юм.

“Гэгээн сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолбор хичээл сургалтаа энэ оноос эхлүүлсэн бөгөөд нэг ээлжиндээ 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Байрлалын хувьд цэвэр агаарт буюу аймгийн төвийн Шинэ суурьшлын бүсэд байх тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор СӨБ, бага, дунд, бүрэн дунд боловсролыг цогцоор нь олгож байна.

"Гэгээн сумади" гэдэг нь гэгээн оюун гэсэн утгатай үг аж.

Холбоотой мэдээ