Есөнбулаг сумын 10 дугаар цэцэрлэг “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аян өрнүүллээ

ФОТО
185@montsame.mn
2022-03-31 10:25:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 дугаар цэцэрлэгийн захиргаа, эцэг эхийн зөвлөл  хамтран  “Хүүхэд эрхэм хэрэглэгч”  10 хоногийн  аян өрнүүллээ. 

Уг аяныг багш, эцэг эхийн харилцааг сайжруулах, эерэг хандлага бий болгох, эцэг эхийн оролцоог сайжруулах, үйл ажиллагаагаа сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, эцэг эх, багш нарын багаар ажиллах үйл ажиллагааг дээшлүүлэх зорилгоор өрнүүлсэн байна. Энэхүү аяны хүрээнд хүүхэд гэр бүлийн үнэ цэн сургалт явуулан, эцэг эхчүүдээр “Гэрийн аюулгүй байдлын үнэлгээ“ хийлгэж эрсдэлийг үнэлэн эрэмбэлж түүнийг бууруулах нөлөөллийн ажлыг өрнүүлэх, “Хүүхэд хамгааллын баг” цэцэрлэгийн анги танхим, тоглоомын талбайд хяналт хийж эрсдэлийг бууруулах ажил зохион байгуулжээ.

Түүнчлэн “Хүүхэд эрхэм хэрэглэгч“ уриан дор хоол үйлдвэрлэл, сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн гаргаж, эцэг эхчүүдэд сургалтын орчин нөхцөлөө танилцуулсан тухай Есөнбулаг сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Уранчимэг танилцууллаа.