Аврагчид 7 иргэний амийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-29 11:20:56

Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд усархаг бороо орж гол усны түвшин нэмэгдсээр байна.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан иргэд усанд боогдох, шаварт суух, усанд осолдох дуудлага аймгийн Онцгой байдлын газарт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгджээ. Өнгөрсөн мягмар гарагт  Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн “Хадтай-Үзүүр” гэдэг газар  Шивэртийн голд “Хайлюкс” загварын автомашин суусан гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  машин дотор байсан 3-н том хүн, 4-н хүүхдийг үерийн уснаас авралтын үйл ажиллагаа явуулж цаг алдалгүй ажиллаж 7 иргэний амийг аварч  машиныг нь татаж гаргасан байна.  Б.Гантуяа 

Холбоотой мэдээ