Үе үе хүчтэй халж, ургамал хатаж болзошгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-29 12:04:27

Ховд аймгийн нийт нутгаар  бороо хур элбэг, өвс ургамлын гарц сайн байна.

Харин үргэлжлэн орсон борооны улмаас усны түвшин ихсэж, малчид  хуурай түлш ховордсоныг хэлж байна.

Өнгөрсөн жилийн зунтай харьцуулбал хэт их халуун болоогүй, бороо хур элбэгтэй, нар хур ээлжилсэн өдрүүд үргэлжилж буй юм.

Харин наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажаар  хур тунадас их байх төлөвтэй.

 8 дугаар сард нийт нутгаар агаарын температур болон орох хур  тунадас их байгаа нь таримал болон бэлчээрийн  ургамлын  ургалтанд таатай  нөлөө үзүүлэхээр байгаа ч үе үе хүчтэй халж ургамал гандан хатаж болзошгүй хэмээн Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ