"Сарлагийн наадам" Алаг-Эрдэнэ сумын сарлагийн тоог өсгөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-29 13:17:55

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эгийн голын эрэг Мэлхий толгойд монгол сарлагийг сурталчлах, малчдад сарлаг маллах уламжлалт арга ухаан болон түүх соёлын өвийг сэргээн таниулах өдөрлөгийг зохион байгууллаа.

 Сарлагийн түүхий эдийг ашиглан өрхийн орлогоо нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүсийн малчдыг дэмжих, урамшуулах зорилготой сарлаг наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Наадмын үеэр болсон сарлаг булгиулах тэмцээн иргэдийн сонирхлыг ихэд татсан юм. Мөн сарлагийн сүүгээр хийсэн ааруул, өрөм тараг, ундаа, чихэр, варений амтлагаат үзэсгэлэнг гаргасан байв. Мөн "Жинст мөрөн" компани сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцов. Дээрх наадмыг зохион байгуулснаар сарлагийн тоо толгой өсөн нэмэгдэхэд нөлөөлжээ. Эдүгээ Алаг-Эрдэнэ сум 16 мянган толгой сарлагтай болоод байна. Мөн сарлагийн хөөврийн онцлог шинж чанарыг агуулсан, олон улсын зах зээл дэх хэрэглэгчдийн шаардлагад нийцэх чанар, загвар сайтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, эрэлтийг нэмэгдүүлэхээр Жинст Мөрөн компанитай хамтран ажиллаж буй бөгөөд тус компани эл наадмыг ивээн тэтгэж буйгаараа онцлогтой.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ