Бэлтгэл хошууч Г.Балданд “Хөх сувд” шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-29 13:47:39

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Цагдаагийн байгууллагын  95 жилийн ойн баярын хүрээнд “Хөх сувд” шагналыг Цагдаагийн газрын өндөр настан цагдаагийн бэлтгэл хошууч Гомбожавын Балданд олгов.

Мөн цагдаагийн газрын ахмадын хороонд 1.0 сая төгрөг гардуулсан юм. Цагдаагийн алба хаагчдын баярын өдрийг амралтын газар  зохион байгуулсан бөгөөд үе, үеийн алба хаагчид оролцсон юм. Энэ үеэр алба хаагчдын дунд 32 хүчит бөхийн барилдааныг зохион байгуулж Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Мөнхжаргал түрүүлж, Ренчинлхүмбэ сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч сумын харцага Б.Батзаяа үзүүрлэжээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ