Шанхайд коронавирусний 130 мянган эерэг тохиолдол бүртгэгдсэнээс зөвхөн нэг хүний биеийн байдал хүнд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-08 14:20:39

ШАНХАЙ. /The Paper/. Одоогийн байдлаар Шанхай хотод коронавирусний халдвар авсан нь батлагдсан 130 мянган тохиолдол гараад байгаа бөгөөд үүнээс зөвхөн нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.


Өнөөдөр өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр хотын Эрүүл мэндийн хорооны албан хаагч У Чуань Юу хэлэхдээ, 3 дугаар сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд тус хотод 131 мянга 524 халдвар бүртгэгдсэн ба үүнээс 127 мянга 131 нь шинж тэмдэггүй халдвар тээгч 4393 нь батлагдсан тохиолдлууд байсан гэв.


Гэсэн хэдий ч эдгээр тохиолдлууд дундаас зөвхөн нэг хүний биеийн байдал хүнд байгаа ба бусад нь шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй байна.


Халдвар авсан нь батлагдсан иргэдийг насны бүтцээр нь авч үзвэл 18 ба түүнээс доош насны иргэд 15 хувь, 18-аас 60 насны иргэд 69 хувь, 60-аас дээш насны иргэд 16 хувийг тус тус эзлэжээ.


Өвчтөнүүдээс хамгийн бага нь 10 хоногтой бол хамгийн ахмад нь 98 настай хүн байгаа гэв.    

Холбоотой мэдээ