Австрийн канцлер: Австри, Унгар, Герман улсууд ОХУ-ын байгалийн хийн хоригийг эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-15 14:11:26

ВЕНА. /CNN/. Австрийн канцлер Карл Нехаммер хэлэхдээ, “Австри, Герман, Унгар улсууд ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтэд хориг тавихыг эсэргүүцэж байна. Учир нь хориг тавих нь юуны түрүүнд ОХУ-д хүндрэл учруулах ёстой болохоос биш ЕХ-нд хүндрэлтэй байж болохгүй” гэжээ.


Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Австри улс хийн хоригийг эсэргүүцэж байгаа цорын ганц улс биш юм. Бид ОХУ-ны улсад хориг арга хэмжээ авсан ЕХ-ны орнуудын талд байгаа хэдий ч хоригийн нөлөө Европоос илүү ОХУ-д хүндээр тусах ёстой” гэв.


Европын Комисс болон Европын Зөвлөл газрын тосны нийлүүлэлтэд хориг арга хэмжээ авах талаар ярилцсан ч байгалийн хийн асуудал бол тусдаа “бие даасан асуудал” юм. Учир нь олон орны аж үйлдвэрүүд байгалийн хийд түшиглэн үйл ажиллагаа явуулж байгааг тэрбээр тэмдэглэсэн байна.


Карл Нехаммер гурав хоногийн өмнө Москвад айлчилж, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан юм. Уулзалтын үеэр тэрбээр В.Путинд хандаж “энэ дайнд ялагч гэж байхгүй учраас дайныг дуусгах ёстой”-г хэлжээ. 

Холбоотой мэдээ