Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын Захирагчийн ажлын албанаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх бодлогын хүрээнд сумын төвийн хоёр чиглэлд өдөрт гурван ээлжээр нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байна.
Нийтийн тээвэр өглөөний 07.00-16.30
минут хүртэл явж байгаа бөгөөд том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр үйлчлүүлж
байгаа аж. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээтэй иргэд, оюутнууд хөнгөлөлттэй
үнээр үйлчлүүлэх боломжтой.