БНХАУ-ын эдийн засаг оны эхний улиралд 4.8 хувиар өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-18 11:10:42

БЭЭЖИН. /Zaobao/. БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд 4.8 хувиар өсч, зах зээлийн хүлээлтээс давсан байна.


Тодруулбал, өнөөдөр өглөө тус улсын Үндэсний Статистикийн газрын цахим хуудсанд нийтэлсэн тоо баримтад дурдсанаар, урьдчилсан тооцоогоор эхний улиралд ДНБ өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар, өмнөх оны 4 дүгээр улирлаас 1.3 хувиар тус тус өсчээ.


Өмнө нь “Reuters агентлагийн шинжээчдийн дунд явуулсан санал асуулгаар Хятадын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар, өмнөх улирлаас 0.6 хувиар өснө гэж таамаглаж байв.


Харин “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид тус улсын эдийн засгийг өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар, өмнөх улирлаас 0.7 хувиар өснө гэсэн таамаг гаргаж байсан юм.


Өнгөрсөн онд БНХАУ-ын эдийн засаг 8.1 хувиар өссөн нь зах зээлийн хүлээлт болон эрх баригчдаас дэвшүүлсэн албан ёсны зорилтоос давсан.


Тус улсын ажилгүйдлийн түвшин 3 дугаар сард 5.8 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.3 нэгжээр өссөн үзүүлэлт болсон байна. 

Холбоотой мэдээ