ЕХ Украинд хүмүүнлэгийн тусламж болгон дахин 50 сая евро олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС. /Bloomberg/. Европын холбоо Украины
дайнд нэрвэгдсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж нэмэлт 50 сая
еврогийн тусламж үзүүлэхээ ням гарагт мэдэгдэв.
ЕХ-ноос гаргасан мэдэгдэлд
дурдсанаар, үүнээс 45 сая еврог Украин улс дахь хэд хэдэн төслүүдэд зориулах
бол 5 сая еврог Молдова улс руу өгөх аж.
Украины дайн эхэлсэн
цагаас хойш 2.6 сая хүн амтай Молдова улс 420 мянга гаруй Украины дүрвэгчдийг
хүлээн авчээ.
Дайн эхэлснээс хойш ЕХ
143 сая еврогийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлээд байгаа юм.
Хоёрдугаар сарын 24-нөөс
хойш 4.8 сая гаруй хүн Украиныг орхин дүрвэсэн ба олон сая хүн дотооддоо
дүрвээд байна.