Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-04-18 19:20:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Энэ хүрээнд 50,9 мянган үхэр, 3.8 мянган гахайд шүлхий өвчний эсрэг дархлаажуулалт хийх аж. Улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэлж буй дархлаажуулалтын ажил 10 хоног үргэлжлэх бөгөөд манай аймагт 15 ажлын багт 56 иргэн ажиллаж байна. Тарилгад зориулж түр ажлын байр гаргасан аж. Тухайн мал баригчаар ажиллах иргэдийн цалинг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын түр ажлын байр хангах төсвөөс гаргахаар болжээ.

Ташрамд, манай аймгийн нутаг дэвсгэрт хоёр томоохон голомттой шүлхий өвчин өнгөрсөн оны 11 дүгээр сард гарсан. Ариутгал, халдваргүйтгэлийг сайн хийж хүн, малын хөл хорио тогтоосны үндсэн дээр богино хугацаанд устгаж чадсан. Цаашид малын гоц халдварт өвчин гаргахгүй байх үүднээс орон нутгийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ