Дорноговийн нутгаар шороон шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-20 08:47:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нөөс 20-нд Дорноговь аймгийн нутгийн төв, өмнөд хэсгээр салхи секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурч байна. Харин дөрөвдүгээр сарын 20-21-нд ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орох бол бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 19-20-нд нийт нутгаар секундэд 14-16 метр хүрч төв, өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Мөн 21-нд нийт нутгаар цаг агаар сэрүүсч, шөнөдөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 3-8  хэм дулаан, өдөртөө 18-23 хэм дулаан байх нь.

Холбоотой мэдээ