БНХАУ санхүүгийн салбар дахь авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-25 15:06:44

БЭЭЖИН. /Bloomberg/. БНХАУ санхүүгийн салбар дахь авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, хагас жилийн дотор 40 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцжээ.


Тодруулбал, өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш 40 гаруй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн ба зөвхөн энэ оны 4 дүгээр сард л гэхэд 16 хүнийг шалгаж, шийтгэсэн байна.


Тус улсын Засгийн газрын зүгээс санхүүгийн салбар дахь авлигатай тэмцэх ажлыг аажмаар эрчимжүүлэх бодлого баримталж байгаа аж.


Хятадын Коммунист намын /ХКН/ Сахилга батыг шалгах төв хорооны мэдээлснээр, энэ сард Хятадын “China Merchants Bank” ерөнхийлөгч Тень Хуй Юуй зэрэг 16 албан тушаалтныг шалгаж, холбогдох хариуцлагыг тооцсон гэв.


Тень Хуй Юуйг ажлаас нь чөлөөлж, шалгалтын ажиллагаа явуулж эхлэснээс хойш тав хоногийн дотор тус банкны хувьцааны үнэ 20 орчим хувиар унасан байна.


Өнгөрсөн оны 10 дугаар сард ХКН-ын Төв хорооны найм дахь удаагийн шалгалтаар 25-н санхүүгийн байгууллагад шалгалтын ажиллагаа явуулж, 20 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцжээ. 

Холбоотой мэдээ