"22 дугаар бааз", "Булган ундрага", "Хай би ойл"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-25 19:02:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 33 ХК-ийн 412,389 ширхэг хувьцааг 161.6 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 3 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "22 дугаар бааз" (AHH+15.00%), "Булган ундрага" (BUN+12.76%) болон "Хай би ойл" (HBO+12.22%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. "Женко тур бюро" (JTB-5.36%), "Түмэн шувуут" (TUM-4.73%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (BERDN-3.62%) ХК-иудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 20,429 ширхэг нэгж эрхийг 6.1 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,692 ширхэг үнэт цаасыг 868.2 сая төгрөгөөр, ам.долларын 3 ширхэг үнэт цаасыг 300 ам,доллароор тус тус арилжив. Багцын арилжаагаар 1.5 сая ширхэг үнэт цаасыг 250 сая төгрөгөөр арилжлаа.

ТOП-20 индекс 0.18 хувиар өсөж, 37,465.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,121,119,378,851 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ