ӨНӨӨДӨР: БОАЖЯ-ны удирдлагууд ажлаа танилцуулна

Монголын мэдээ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-28 06:24:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 28-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Байгаль орчны сургалт, судалгааны төв”-д БОАЖЯ-ны удирдлагууд тус салбарт хэрэгжүүлж буй ажлаа танилцуулна. Утас: 85100098

9.30 цагт ШУТИС-ийн Төв номын санд "Нийгмийн инноваци, түншлэл" үндэсний форум болно. Утас: 96068968

10.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд "БИОНҮҮРС-2022" эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт “Пума” зочид буудалд “Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийн харилцаа” зөвлөгөөн болно.

10.00 цагт “Рокмон бюлдинг”-т “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт” хэлэлцүүлэг болно. Утас: 90872222

10.30 цагт Сүхбаатарын талбайд цусны цагаан эсийн хорт хавдар өвчнөөр шаналж буй зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн  аав ээж хандивын аян өрнүүлнэ. Утас: 88107869

11.00 цагт "Шонхор тауэр"-т АН-ын 4/11 хэвлэлийн хурал болно.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д 10 мянган тонн түүхий эд (хаягдал төмөр) бэлтгэн нийлүүлсэн ч авлагаа авч чадахгүй байгаа "Эм Эс Эн Ти трейд" ХХК болон "Монголын хог хаягдалыг дахин боловсруулах үндэсний холбоо"-ноос хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99116375, 89116570

14.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах техник, туслалцааны MOH 9701” төслийн хаалтын ёслол болно. Утас: 91965599, 99153766


Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

17.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ