Нэг тэрбум гаруй төгрөгийн арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-02 18:31:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 38 ХК-ийн 716,693 ширхэг хувьцааг 310,582,030 төгрөгөөр арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 4 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 24 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Хорин хоёрдугаар бааз" (AHH+14.98%), "Хот девелопмент" (SDT+7.14%) болон "Монгол Базальт" (MBW+4.12%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Ариг гал" (EER-15.00%), "Оллоо" (OLL-13.08%) болон "Тахь-ко" (TAH-5.00%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 39,684 ширхэг нэгж эрхийг 31,664,856 төгрөгөөр арилжлаа. ТOП-20 индекс 1.61 хувиар буурч, 37,079.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,109,681,843,707 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 2,788,601,140.07 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар нийт 59 компанийн 2,696,650 ширхэг хувьцааг 1,136,674,274 төгрөгөөр арилжсан байна.

Холбоотой мэдээ