Хэнтий орон сууц хөтөлбөрийн эхний байр энэ жил ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-05-05 12:36:01
Хэнтий /МОНЦАМЭ/ Иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах зорилгоор өнгөрсөн оны 7 дугаар сард “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ байгуулж, эхний 90 айлын барилгын ажлыг эхлүүлсэн.
Одоогоор барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд энэ оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Тус байрны 1м.кв нь 1,5 сая төгрөгөөр захиалга авч, захиалагчдын 97 хувь нь урьдчилгаа төлбөрөө хийн захиалгаа баталгаажуулжээ. Уг барилгыг орон нутгийн “Алсын солонго” ХХК барьж байна.
Холбоотой мэдээ