Иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх дэд төслийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-05 16:30:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслүүдийг хэрэгжүүлнэ.


Энэ онд ХХААХҮЯ зэрэг төрийн 6 яам, 5 агентлаг, орон нутагт хэрэгжих юм. Дэд төслийн талаар ХХААХҮЯ-ны албан хаагчдад танилцуулах үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлэхдээ, “Төрийн албаны зөвлөлийн ХХААХҮЯ-ны дэргэдэх салбар зөвлөл 2022 онд төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлагын өөрчлөлт, бүтээмжийг нэмэх, цахим мэдээллийн санд суурилсан хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байгаа”-г тэмдэглэлээ.


Дэд төсөл хэрэгжсэнээр чадахуйн зарчимд суурилсан, шатлан дэвших тогтолцоог бүрдүүлж, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, шударга, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн алба бий болох аж

Холбоотой мэдээ