БНХАУ-ын Зэвсэгт хүчин Тайванийн ойролцоо цэргийн сургууль хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-09 09:58:40

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Зэвсэгт хүчин Тайвань арлын эргээс зүүн болон баруун өмнө зүгт цэргийн сургууль хийлээ гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн байлдааны командлал “WeChat” хуудсандаа мэдээлжээ.


Сургуулилалтуудыг тэнгисийн болон агаарын цэргийн хүчний оролцоотой явуулж, ердийн хошуутай пуужингуудыг оролцуулсан байна.


“Энэхүү цэргийн сургуулийн зорилго нь зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааны үеэр цэргүүдийн байлдааны бэлэн байдлыг шалгах, нэмэгдүүлэх явдал юм” гэж мэдээлэлд дурджээ.


Холбоотой мэдээ