Европ тивийн ноён оргилд Монгол Улсын тугаа мандууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2022-05-10 13:22:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европ тивийн ноён оргил Эльбрус уулын баруун оргилд 100 гаруй тамирчин хурд хүчээ сорин өндөр хурдтай авиралт хийжээ.

 

Жил бүр Эльбрус ууланд (Кабардино-Балкар) “Red Fox Elbrus Race–2022” экстрим спортын наадмын хүрээнд тус тэмцээнийг зохион байгуулдаг байна.

 

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн хоёр тамирчин уралдсанаас өндрийн гүйлтийн тэмцээнд Horizon mountaineering club-ын тамирчин Б.Ням-Очир 3.13.16 цагийн үзүүлэлтээр скай рэйс төрөлд түрүүлж алтан медаль хүртжээ. Мөн тухайн төрөлд уралдсан UB hiking клубын тамирчин уулын спортын мастер Д.Отгонхүү 3.51.55 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарчээ.

 

Ташрамд дурдахад, Монголын Уулчдын Үндэсний Холбоо, UB Hiking клубын тамирчин Спортын мастер Д.Отгонхүү 2017 онд алт, 2018 онд хүрэл, 2019 онд Эльбрус хайрханы 3750-5642 метр босоо өндрийн гүйлтийн тэмцээнд гүйж анхны мөнгөн медаль хүртэж байжээ.




Холбоотой мэдээ