Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажил мэргэжлийн уралдаанд 150 гаруй хүн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-11 18:38:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нарын оролцоо” сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг хоёр үе шаттай зохион байгууллаа.  

Эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг сайжруулах, харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажил мэргэжлийн уралдааныг энэ жил  “Стандартаа мэдье” уриан дор бүсчилсэн хэлбэрээр өрнүүлсэн. Үүнд 22 байгууллага буюу 16 сум, 6 өрхийн эрүүл мэндийн төвөөс 150 гаруй  хүн оролцлоо.          

Энэ үеэр онолын болон ур чадварын шалгалт авсан бөгөөд эрүүл мэндийн анхан шатны байгууллагууд “стандарт”-аа хэрхэн хангасан, ямар сайн туршлагыг шинээр нэвтрүүлсэн талаараа танилцууллаа.   

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажил мэргэжлийн уралдааны үр дүнд хамт олны харилцаа, хандлага, багаар ажиллах чадвар нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гардан үйлдлийн чиглэлээрх ур чадвар дээшлэх аж.  

Холбоотой мэдээ