Хоёр мянга гаруй гарааш буулгалаа
Монголын мэдээ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулж тохижуулахаар 2073 гарааш буулгаад байна.
Нийслэлд 188
байршилд 4860 гарааш буулгахаар
төлөвлөснийг нийслэлийн ЗДТГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв. Хот байгуулалт, хөгжлийн газраас тэдгээр байршилд ямар тохижилт хийх талаар иргэдийн санал, хүсэлтийг авч, байршил бүрийг өөр өөрөөр тохижуулахаар төлөвлөжээ.