“МОНЦАМЭ-100 төгөл”-д усалгаа, арчилгаа хийв

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2022-05-15 15:32:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнд үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ажилтан, албан хаагч нар нэгдэж, бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод усалж, арчилж тордлоо.


Агентлагийн хамт олон өнгөрсөн жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “МОНЦАМЭ-100” төгөл байгуулж, мод тарьсан юм. Тус төгөлд өдгөө голт борын 130 гаруй суулгац ургаж байна.


Цаашид тус агентлагийн хамт олон жил бүр мод тарьж төглөө улам өргөжүүлэн иргэд амарч зугаалах орчин бүрдүүлэх юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгууллага, хамт олноороо 100 болон түүнээс дээш хэмжээний мод таривал төгөл байгуулах боломжийг гаргаж өгдөг байна.


Ташрамд мэдээлэхэд нийслэл дэхь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь газар нутгийн хэмжээгээр Азид 6-д ордог, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг дангаар бүрдүүлдэг байна. Улаанбаатар хот дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Туул голын ай сав, модны эх үүсвэрийг хамгаалах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм. 




Холбоотой мэдээ