Оны эхний дөрвөн сард 308 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-16 11:51:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 308 эх амаржиж, 310 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 134 тохиолдлоор буурсан байна. 

Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 94,8 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 171 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 95 тохиолдлоор буурсан ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 58,6 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 

Мөн эхний дөрвөн сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 388 эмэгтэй хамрагдсан ба 89,1 хувь нь эхний гурван сартайд, 10.1 хувь нь 4-6 сартайд, 0.9 хувь нь 7 ба түүнээс дээш сартайдаа хяналтад орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мөн онцлон танилцууллаа.

Сонирхуулахад, мөн хугацаанд аймгийн хэмжээнд 310 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 134 хүүхдээр буюу 30.2 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 171 буюу 55.2 хувь нь хүү, 139 буюу 44.8 хувь нь охин байна. Амьд төрсөн хүүхдийн 4.2 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төржээ.


Холбоотой мэдээ