Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тоглох тоглоомын талбай байгуулах санал гаргалаа

ОРОН НУТАГТ | Орхон
orkhon@montsame.mn
2022-05-18 08:40:55
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Батжаргал орон нутгийн хөрөнгө оруулалтад залуус, иргэдийн саналыг тусгах нь зүйтэй гэж үзэж, холбогдох газар хэлтсүүдэд үүрэг болгосон. Үүний дагуу ЗДТГ-ын ХОХБХ-ээс “Орон нутгийн хөрөнгө оруулалтад залуучуудын саналыг тусгах” уулзалтыг зохион байгуулж, 25 багийн 100 орчим залуус 100 гаруй санал дэвшүүлжээ.

Үүнээс төсөл хөтөлбөр болон бодлогын түвшинд шийдвэрлэж болохоор нийгмийн салбарын 29 саналыг Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлсэн байна. Харин орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж болохуйц 15 саналыг эрэмбэлж, ажлын хэсгээр хэлэлцүүлэхээр болжээ. Тодруулбал, залуучууд зуны гэр цэцэрлэг, ясли, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тоглох тоглоомын талбай зэргийг байгуулах санал гаргасныг эрэмбэлж холбогдох ажлын багуудаар хэлэлцэх юм. 

Холбоотой мэдээ